• Хятадын Старбаксын гол өрсөлдөгч Luckin Coffee компанийн үүсгэн байгуулагч Жэнни Шиан тэрбумтнуудын эгнээнд элслээ

    Хятадын кофены сүлжээ компани болох Luckin Coffee 2017 оны аравдугаар сард нийт 150 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан юм. Нийт 19 сарын турш үйл ажиллагаагаа тогтвортой явуулсны дүнд 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр Насдак хөрөнгийн биржээр дамжуулан, компанийхаа 20 хувийг нэг бүрийг 17 ам.долларын нэрлэсэн үнэтэйгээр олон нийтэд санал болгов. Click To Tweet Анхдагч зах зээлийн арилжаагаа нийт 571.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож чадав. Click To Tweet Хувьцааны ханш хамгийн өндөртөө 25.96 ам.долларт хүрсэн байна.

    19 сарын настай тус компани нь дөрвөн тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ. Click To Tweet

    Тэгвэл анхдагч зах зээлийн арилжаа явагдаж байх үед компанийн 17 хувийг эзэмшигч,үүсгэн байгуулагч Jenny Zhiya Qian дэлхийн тэрбумтнуудын эгнээнд элссэн юм. Харамсалтай нь 65 хувийн өсөлттэй байсан хувьцаан үнэ буурч, өдрийн арилжаа хаагдахад нийт 800 сая ам.долларыг хөрөнгөтэй болжээ.

     

    Хятадын кофены хэрэглээ нь 2023 он гэхэд 15.5 тэрбум аяга болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 2019 оныхоос 6.8 тэрбум аягаар их юм. Click To Tweet Luckin Coffee Inc нь 2018 оны есдүгээр сараас эхлэн хэрэглэгчиддээ утасны аппликейшнэр дамжуулан кофегоо хүргүүлэн авах эсвэл өөрт хамгийн ойр байрлах салбараас авах боломжийг бий болгосон. Аппликейшнаар захиалгаа өгөхөд дунджаар 18 минутад таны захиалгыг хүргэж өгнө. Click To Tweet Компанийн салбарын 90 гаруй хувь нь хөдөлгөөн ихтэй албан газрууд, оюутны байрны дунд байрласан байдгаараа онцлог.

    Старбаксын нэг аяга кофе 4.80 ам.доллар байдаг бол Luckin Coffee-ийн кофе нэг аяга нь 3.50 ам.долларын дундаж үнэтэй. Click To Tweet
    • 2019 оны нэгдүгээр сарын байдлаар Luckin Coffee 90 сая аяга кофе худалдаалсан бол гуравдугаар сарын байдлаар Хятад даяар нийт 2400 байршилд худалдаалж эхэлсэн байна.
    • Энэ оны сүүл гэхэд байршлын тоогоо 4500 болж нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.
    • Хятадын кофены салбарт томоохон байр суурийг эзэлдэг Старбакс компанийн хувьд 1999 онд Бээжин хотод анхны салбараа байгуулснаас хойш өдгөө улс даяар 3600 байршилд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 2022 он хүртэл жил болгон 600 дэлгүүрийг нээхээр төлөвлөжээ.

    Эх сурвалж: Forbes

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ