МАН-ын бүлэг Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахгүй

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийв. Өнгөрсөн онд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюутолгойн төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, Татварын багц хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн.  Мөн “Оюутолгой”-н гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, сайн ажилласан байна гэж дүгнээд Эдийн засгийн байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ” гэв.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага хүлээлгэх асуудлаар, “Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт МАН-ын Хяналтын хороо хуралдаж хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан. УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, Д.Дамба-Очир гишүүний хувьд “Оюутолгой-н ажлын хэсгийн дүгнэлтийн талаар мэдээлэл өгөх нь нээлттэй. Ш.Раднаасэд гишүүний тухайд хөөн хэлэлцэх хугацааг хуулинд оруулсан гэсэнтэй холбоотой мэдэгдэл гаргасан” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ