• Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт Н.Номтойбаяр гэрчийн мэдүүлэг өгчээ

    УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Н.Номтойбаяр ” Юуны өмнө УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүгийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Түүний золгүй байдлаар амь насаа алдсан нь дан ганц АН-ын биш монголчуудын уй гашуу гэж бодож байна. Хэвлэлээр талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэгээр намайг тодруулаад бичиж эхэлжээ. Хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг бол би мөн.

    Бид хоёр Төрийн ордны хонгилд таараад манай өрөөнд орж 10-15 минут ярилцсан. Дараа нь би бүлгийнхээ хурал руу орсон. Өмнөх УИХ-д хамт ажиллаж байсан, авто спорт сонирхдог гээд бид хоёрт тогтсон харилцаа, ярих хөөрөх зүйл байдаг. Болсон хэрэг явдлын талаар ням гарагт цагдаагийн байгууллага надаас гэрчийн мэдүүлэг авсан. Би мэдэх, санах бүх зүйлээ л хэлсэн” гэв.

    Н.Номтойбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд агсам тавьсан гэх мэдээллийг үгүйсгээд ажил хэргээс болоод маргаж муудах зүйл бишгүй л байдаг. Тийм л зүйл болсон, цаашдаа ч болох байх гэлээ. Та согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу гэх сэтгүүлчийн асуултад “УИХ-ын хэсэг гишүүн өдрийн хоол хамт идсэн. Тэр үеэр Хятадад айлчилсан гээд нэг шил архи задалсан. Түүнээс өөр зүйл байхгүй” гэсэн тайлбар өгөв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ