• АН:Г.Батхүү гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй

    Төрийн ордонд өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн асан, тус намын дэд дарга Г.Батхүү нас барсан нь олныг цочирдуулаад байгаа билээ. Уг хэрэгтэй холбоотойгоор  тус намын удирдлагууд мэдээлэл хийлээ.

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: Талийгаач Г.Батхүү Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан цочирдом хэрэг гарсан. Тухайн өдөр талийгаач Торгоны зам олон улсын автораллид оролцохоор 15-18 цагийн үед Төрийн орднод ажиллаж байсан. Төрийн тусгай хамгаалалттай ордны баруун жигүүрт, Засгийн газрын хуралдаан болдог байсан танхимын ойролцоо 2 давхарын гонхноос унасан байдалтай олдсон. Талийгаач өнгөрсөн дөрөвдүгээр сард гадаад улсад иж бүрэн эрүүл мэндийн  шинжилгээнд хамрагдсан. Талийгаачтай холбоотой сөрөг мэдээлэл их гарч байна. Энэ явдалд их харамсаж байна. Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн албан ёсный тодорхой мэдээллийг бидэнд болон ар гэрийнхэнд өгөөгүй нэлээн хугацаа өнгөрлөө.  Энэ асуудлыг онцгой анхаарч үнэн зөвийг яаралтай тогтоож, үнэн бодит мэдээллийг өгнө байх гэдэгт итгэж байна.

    Ардчилсан намын Дэд дарга Х.Тэмүүжин: Төрийн ордны хоёр гуравхан хэсэг камертай юм байна. Чуулганы танхимын үүдэнд, гаднаас орж ирж буй хянах зорилгоор гадаа үүдэнд камер байдаг байна. Үйл явдал болсон газар ямар нэгэн хяналтын төхөөрөмж байхгүй. АН зүгээс болон хуулийн байгууллагын зүгээс  эргэлзээтэй нэг асуудал үүсч байна.

    Энэ юу вэ гэхээр цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр зүрх нь хаагдсан, шатнаас унасан гэх мэт мэдээлэл хурдтайгаар тарж байна. Click To Tweet

    Болсон учир битүүлэг үйл явдлыг өөр зүйл рүү хөтлөж байгаа нь анхаарал татаж байна. Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн баримт мэдээлэл дэлгээгүй.

    Засгийн газрын хуралдааны танхимын хажууд байдаг гонхон дээрээс  унасан байдалтай олдсон. Өндрөөс унасан их хэмжээний гэмтэлтэй,гэмтэл нь нас бархад хүргэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна. Химийн буюу нарийвчилсан шинжилгээний дүгнэлт гархад 14-21 хоног болдог. Гадна талын үзлэг болон задлан шинжилгээний дүгнэлт гарч байна.

    Хамгийн сүүлд 18.30 гэхэд хуралдааны танхимаас хамгийн сүүлийн хүн гарсан. 18.33-36 минутын үед  АН-ын дэд дарга Дэлгэрмаатай хуралдаанд оролцсон Оросын талын түншүүдтэй оройн хоолонд хамт орох талаар утсаар ярьсан.  УИХ-ын чуулганы танхимын урд талын камерт 18.35 минутын үед гурван давхраар  баруун тийшээ алхаж явсан дүрс бичлэг үлдсэн. 19.09 минутад нэг давхарт унасан байдалтайгаар олдсон. 19.57 минутад цагдаагийн байгууллагад анхын дуудлага өгсөн.Яагаад ийм удаан хугацааны дараа дуудлага өгсөн нь анхаарал татаж байна. 15-18 цаг хүртэл би нам дотоод ажлаар хуралтай байсан. Цагдаагийн байгууллагаас  сүүлийн 20 минутанд уулзсан хүмүүсээс мэдүүлэг авч, уулзсан хүмүүсийн нэр тодорсон.

    Ардын намын нэг гишүүний өрөөнд 20 орчим минут уулзсан гэж мэдүүлсэн байсан. Click To TweetУдахгүй тодорхой болох байх. Учир битүүлэг үйл явдал болсон гэхэд АН-ын гишүүд бүрэн итгэлтэй байна. Хэвийн хүн гонхноос өөрөө үсэрч унана гэж байхгүй. Шат болон гонхны хооронд нэлээ зайтай.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ