Г.Батхүү агсны унаж нас барсан гонхны дор хүндэтгэл үзүүллээ

2019-05-20

УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд өнөөдөр Төрийн ордонд талийгаач Г.Батхүүгийн нас барсан хэсэгт хүндэтгэл үзүүллээ.
Талийгаачийн унаж нас барсан Засгийн газрын хуралдааны үүдний гонхны дор цэцэг тавьж,хүндэтгэл илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга талийгаач Г.Батхүү нь өнгөрсөн баасан гаригт Засгийн газрын хуралдааны танхимын хажууд байдаг гонхон дээрээс  унаж нас барсан хэрэг олныг цочирдуулаад байгаа билээ.

Энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Та бүхэн өрнөсөн үйл явдлыг мэдэж байгаа. УИХ дахь АН-ын зөвлөлөөс АН-ын дэд дарга, бидний журмын нөхөр, итгэл үнэмшил, үзэл баримтлал нэгтэй Г.Батхүүгийнхээ өндрөөс унаж амь насаа алдсан газар бид цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байна. Эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Г.Батхүү агсныхаа гэр бүл, төрөл төрөгсдөд зөвлөлийнхөө нийт гишүүдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Болсон хэрэг явдалтай холбогдуулан нийгэмд элдэв ташаа мэдээлэл явж байгаад харамсаж байна. Мэдээж төрийн тусгай хамгаалалттай онцгой объектод улс төр, нийгмийн зүтгэлтэн хүн амиа алдсан хэрэг олны анхаарлын төвд байгааг бид ойлгож байна. Цагдаагийн байгууллага, холдбогдох хуулийн байгууллагууд хэрэг явдлын үнэн мөнийг шуурхай олж, олон нийтэд нээлттэй байх ёстой” хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ