• АН-ын дарга С.Эрдэнэ: Би тухайн үед ордонд байгаагүй

    Төрийн ордонд АН-ын дэд дарга Г.Батхүү амиа алдсан хэрэг өнгөрсөн баасан гаригт гарсан. Түүнийг хамгийн сүүлд ордон дахь АН-ын дарга С.Эрдэнийн өрөөгөөр ороод гарсан хэмээх мэдээлэл тархаж буй. Үүнийг С.Эрдэнэ үгүйсгэлээ.
    УИХ дахь АН-ын гишүүд талийгаач Г.Батхүүд хүндэтгэл үзүүлж, түүний амиа алдаж унасан хэсэг болох Төрийн ордны нэгдүгээр давхрын баруун жигүүрт цэцэг өргөлөө.

    АН-ын дарга С.Эрдэнэ энэ үеэр “Тухайн өдөр манай өрөөгөөр ороод гарсан гэсэн зүйл байхгүй. Тухайн өдөр би үдээс хойш ордонд байгаагүй. Тэр өдөр манай АН-ын зөвлөлийн хуралд хуралдаад, үдээс хойш АН-ын үзэл баримтлал, үндэсний аяны нээлт болсон” гэсэн тайлбар хийв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ