
Испаний ававга шалгаруулах тэмцээний 38 дугаар тойрогт “Реал” өөрийн талбайд “Бетис”-т 0:2”оор хожигдлоо. Улирлын эцэст Хааны клуб 38 тоглолтын 12-т хожигдсон үр дүнтэй байна.
1973/74 оны улиралд Реал Мадрид 34 тоглолтын 13-т нь хожигдож, 8-р байранд орж байжээ. Тэгвэл энэ улиралд Реал Мадрид 68 оноотой 3-р байр эзэлсэн байна. Аварга болж буй “Барселона” клубээс “Реал Мадрид” 18 оноо дутуу авчээ.
“Реал Мадрид”-ын энэ жилийн гялайх ганц юм нь клубын дэлхийн аваргад түрүүлсэн нь юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.