• Бразилийн Халк Ираны Халкийг ММА-ийн дүрмээр тулалдахаар тулаанд дуудлаа

    Тулалдааны нөхцлөөр эрэгтэй хүнд жин 120 кг хүртэл байдаг учраас тэд тулалдахын тулд жингээ хасах ёстой.

    Ираны Халк гэгддэг пауэрлифтчин Сажад Гариби нь Бразилийн Халк Ромарио дос Сантос Алвесаас тулааны дуудлага хүлээн авчээ. Хүнд жингийн эрчүүд тулаанаа ММА-гийн дүрмээр хийх аж.

    “Би 120 кг хүртэл турна, харин чи чадах уу. Тэгээд дараа нь би чиний толгойг авч хаях болно” гэж Алвес хэлснийг The Sun иш татан мэдээллээ.

    Одоогийн байдлаар 188 см өндөр Гариби 180 кг жинтэй байна. Ираны Халкийн instagram дээр зургаан сая хүн гарын үсгээ зуржээ.

    Ромарио Дос Сантос нь Оросын Кирилл Терешинийг шүтээнээ болгожээ. Эрүүл мэндийн асуудалтай тулгарч байсан Алвес synthol-ын туршилтыг эсэргүүцэхээ зарласан байна.

    Эх сурвалж: Eurosport

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ