• Энэтхэгийн парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр үндсэрхэг үзэлт Нарендра Модигийн нам тэргүүлж байна

    Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сонгууль долоон үе шаттайгаар болж өндөрлөлөө.
    “Бхаратия жаната” болон сөрөг хүчний “Энэтхэгийн үндэсний конгресс” нам хоорондын долоон үе шатын турш үргэлжилсэн сонгуулийн санал хураалтын 29 муж, долоон бүс нутаг дахь кампанит ажил тавдугаар сарын 19-нд өндөрлөлөө. Сонгуулийн эцсийн дүнг тавдугаар сарын 23-нд зарлана. Click To Tweet
    Урьдчилсан санал асуулгын дүнгээр одоогийн Ерөнхий сайд Нарендра Модигийн “Бхаратия Жаната” нам ялалт байгуулах төлөвтэй байгаа ч шинжээчдийн үзэж байгаагаар урьдчилсан тооллого нь ихэвчлэн алдаатай байдаг ажээ. Ялалт байгуулж, Засгийн газар байгуулахын тулд “Бхаратия Жаната” нам нь хамгийн багадаа 272 суудал авах шаардлагатай. Click To Tweet

    • СОНГУУЛИЙН УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР “БХАРАТИЯ ЖАНАТА” НАМ НЬ ДӨРВӨН БҮС НУТАГТ ОЙРОЛЦООГООР 280-315 СУУДАЛТАЙГААР “ЭНЭТХЭГИЙН ҮНДЭСНИЙ КОНГРЕСС” НАМААС ИЛТ ДАВАМГАЙ ТЭРГҮҮЛЖ БАЙГАА ТУХАЙ ЗАРИМ ШИНЖЭЭЧИД МЭДЭЭЛЭН.
    • ХАРИН NIELSEN-ABP МЭДЭЭЛЛИЙН СУВГААС “БХАРАТИЯ ЖАНАТА” НАМЫГ 267 СУУДАЛ АВЧ, ЦӨӨНХ БОЛСОН ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮНГ МЭДЭЭЛЛЭЭД БАЙНА.

    Ерөнхий сайд Нарендра Модигийн үндсэрхэг үзэлт “Бхаратия Жаната” нам 2014 оны сонгуулиар парламентын доод танхимд нийт 282 суудал аван ялалт байгуулсан. Тэгвэл тус оны сонгуулийн урьдчилсан дүнгээр “Бхаратия Жаната” намыг мужийн хэмжээнд 51 суудал авч, цөөнх болсон гэж таамагалаж байна. Харин эцсийн дүнгээр “Бхаратия Жаната” нам нь мужийн хэмжээнд 71 суудал авч, ялалт байгуулж чадсан юм.
    Энэтхэгийн парламентын сонгууль нь дэлхийн хамгийн том ардчилсан сонгуульд зүй ёсоор тооцогдох бөгөөд нийт 900 сая гаруй иргэн саналаа өгсөн байна.


    Статистик мэдээллээс харахад 2014 оны парламентын сонгууль явагдсанаас хойш шинээр сонгууль өгөх эрхтэй болсон 83 сая нь нийт сонгогчдын 9.2 хувийг эзэлж байна. Click To Tweet Нийт сонгогчдын 1.6 хувь буюу 15 сая нь 18-19 насны сонгогчид байна. Click To Tweet
    Ерөнхий сайд Моди 2014 оны сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Энэтхэгийн эдийн засгийг сэргээж, ажиллах хүчийг нэмэгдүүлнэ гэж амлаж байсан хэдий ч “Бхаратия Жаната” нам засгийн эрхийг барьсан сүүлийн жилүүдэд Энэтхэг улсын хөдөө аж ахуйн салбар доройтож, ажилгүйдэл ихсэж, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдалд ороод байгаа юм.
    Одоогийн Ерөнхий сайд Модигийн удирдлага дор дэлхийн зургаа дах том эдийн засаг уналтад ороод байна. Ажилгүйдлийн төвшинд өнгөрсөн хоёрдугаар сард 7.2 хувьд хүрсэн нь 1970-аад оноос ч өндөр үзүүлэлттэй байгаа юм. Click To Tweet

    Хинду үндэстний үзэл суртал газар авсан

    Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Хинду үндэстний үзэл суртал газар авч, үндэсний цөөнхийн эсрэг тасралтгүй халдлага, хүчирхийлэл үйлдэгдэв. Үүний нэгэн жишээ ньүҮнээ хулгайлсан хэргээр олон тооны Муслимчуудыг хомроголон устгасан.

    Улсын аюулгүй байдал дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй

    Энэтхэгийн Кашмир хотод Пакистаны амиа золиослогчдын зэвсэгт халдлагын дүнд 40 гаруй цэрэг амиа алдсан. Энэ явдлын дараа тус улсын аюулгүй байдал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Халдлагын хариуд Пакистан улсад урьд өмнө нь зохион байгуулж байгаагүй агаарын цохилтыг хийж гүйцэтгэсэн нь одоогийн байдлаар хоёр улсыг дайны ирмэг дээр хүргээд буй.

     

    Эх сурвалж: BBC

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ