• Дэлхийн хамгийн хөгшин гэр бүлийн хосын нэг нь нас баржээ

    Японы Такамацу (Кагава муж) хотод дэлхийн хамгийн хөгшин гэр бүлийн хосуудын нэг Масава Мацумото нас баржээ. Тэдний насыг нийлүүлээд тооцоход 210 жилээс хэтэрчээ.

    108 настай өвчтөн нас барсан шалтгаан нь зүрхний дутагдал байжээ. Масава болон түүний эхнэр Мияко нар 81 жил, 201 өдөр хамт амьдарч байсан гэж Kyodo агентлаг мэдээлснийг TAСС дамжуулав.

    Тэдний гэр бүл Оитагийн баруун өмнөд мужаас иржээ. Гэрлэснээсээ хойших хугацаанд тэд таван охинтой болжээ. Эдүгээ Масава, Мияко нар 13 зээ, 25 зээнцэртэй.

    Масава, Мияко нарыг хамгийн хөгшин гэр бүлийн хосууд хэмээн өнгөрсөн жил Гиннесийн номонд бүртгүүлсэн байна. 2019 онд тэд Норвегийн хос Карла болон Гурдрен Дольвен нарын амжилтанд хүрч чадсан төдийгүй 57 өдрөөр илүү гарчээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ