• “Увс нуур” бөхийн галын 20 жилийн ойн наадамд С.Мөнхбат аварга түрүүлж, Н.Батсуурь аварга үзүүрлэв

    Өчигдөр Монгол бөхийн өргөөнд “Увс нуур” бөхийн галын 20 жилийн ойн баярын барилдаан боллоо. “Увс нуур” бөхийн галын ойд зориулсан улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, М.Бадарч нарын 256 бөх зодоглолоо.

    Энэхүү барилдааны шөвгийн дөрөвт Улсын аварга Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат, улсын харцага Б.Бат-Өлзий, аймгийн арслан нар үлдсэн. Тэднээс хоёр аварга галынхаа бөхийн барилдааны үзүүр түрүүнд үлдэж С.Мөнхбат нь Н.Батсуурийгаа өвдөг шороодууллаа. Түрүүлсэн С.Мөнхбат аваргад “Дархан Аварга” цом, баяд эмээл, мөнгөн шагнал, үзүүрлэсэн Н.Батсуурь аваргад суран бугуйл, мөнгөн шагнал олголоо.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ