• Роналду Италийн аварга шалгаруулах тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор шалгарлаа

    Турины “Ювентус” багийн довтлогч, Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду 2018/19 оны Италийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарчээ.

    La Gazzetta dello Sport-ийн мэдээлж байгаагаар Сери А болон Италийн цом, Супер цомын тэмцээнд оролцсон амжилтаар нь ийнхшш шалгаруулсан байна. Opta Sports болон Netco Sports-оос энэхүү хамгийн шилдгийн сонголтыг хийсэн. 34 настай Роналду Сери А-гийн аваргыг 34 дахь тоглолтын өмнө хүртэх боломжтой болсон. Ювентус Аталантагийн эсрэг талбай дээрээ тоглоно.

    • Сери А-гийн 30 тоглолтонд Роналду 21 гоол оруулж, 11 оновчтой дамжуулалт хийгээд байна.
    • Ювентус тэмцээнд түрүүлэхийн өмнөхөн аваргуудын лигийн 4/1 финалд шалгарсан билээ. Гэвч Нидерландын “Аякс”-т хожигдон тэмцээнээ дуусгасан.

    Eurosport

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ