• Увс нуур бөхийн галын тэргүүн болсон сайд Н.Цэрэнбат “Увс нуур” дууг Бөхийн өргөөний хойморт хадаалаа

    Өчигдөр Монгол бөхийн өргөөнд “Увс нуур” бөхийн галын 20 жилийн ойн баярын барилдаан боллоо. Монголын үндэсний бөхийг клубын системд оруулан хөгжүүлэхэд энэхүү бөхийн галын гүйцэтгэсэн үүрэг их аж. Анх “Увс нуур” бөхийн гал байгуулагдсанаас хойш Монгол улсын 21 аймаг бөхийн галтай болжээ. Увс нуур бөхийн галын 20 жилийн түүхэнд төрийн наадмын 5 түрүү, хоёр үзүүрийн бөх тодорсон нь үнэхээр амжилт аж.

    Мөн энэ хугацаанд Увс нутгаас 20 гаруй улсын цолтой бөхчүүд төрөн гарчээ. Тэд энэхүү барилдааны үеэр бөхчүүдээ, бөхийн зүтгэлтнүүдээ алдаршуулан хүндэтгэл үзүүлж байлаа. Энэхүү ёслолын үйл ажиллагааны нэг оргил хэсэг нь “Увс нуур” бөхийн галын тэргүүн Д.Дорлигжав халаагаа өгсөн явдал байлаа.

    Тэрбээр “Увс нуур” галын тэргүүнээр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсныг мэдэгдэн тамга тэмдгийг нь ногтын хамт алд цэнхэр хадган дээр тавин өгсөн. “Увс нуур” галын шинэ тэргүүн Н.Цэрэнбат хуучин удирдлага болон бөхчүүдийнхээ хамт “Увс нуур” дууг Бөхийн өргөөний хойморт хадаалаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ