• УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэргийг Нийслэлийн цагдаагийн байгууллага шалгаж байна

    2019-05-19

    УИХ-ын гишүүн асан,АН-ын дэд дарга Г.Батхүү өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд нас барсан хэрэг гарсан. Уг хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Мөн нийгмийн сүлжээгээр элдэв цуурхал гарч байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас мэдэгдэл гаргажээ.

    Мэдэгдэлд өгүүлснээр, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад “Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна” гэсэн дуудлага ирсний дагуу НЦГ-аас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан.

    УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг НЦГ-ын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Мөн олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байгааг мэдэгдэлд өгүүлжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ