• УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд гэнэт нас баржээ

    2019-05-17

    УИХ-ын гишүүн  асан  Г.Батхүү өнөө орой Төрийн ордонд явж байгаад зуурдаар нас баржээ.

    Тэрээр Төрийн ордны баруун талын нэгдүгээр давхарт явж байгаад шатнаас унаж,нас барсан  бололтой гэж эх сурвалж өгүүлэв.   Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн Төрийн ордонд очиж, хэргийн газарт ажиллаж байна.  Төрийн ордныг хамгаалалтад авч,баруун жигүүрийн нэгдүгээр давхарт хүмүүс нэвтрүүлэхгүй байгаа аж. Тэрээр “ТОП-100” аж ахуйн нэгж шалгаруулах үеэр Төрийн ордонд ирээд байжээ. Түүний удирддаг АПУ компани 2018 оны  “ТОП 100” аж ахуйн нэгжийн 15-д орсон юм.

    АПУ-гийн гэгддэг талийгаач Г.Батхүү  УИХ-д гурван удаа сонгогдон ажиллаж байсан улстөрийн зүтгэлтэн,бизнесмэн байсан юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ