• ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалын хэргийг прокурорт буцаалаа

    ЗТХЯ-ны Төрийн захиргааны газрын удирдлагын дарга асан Б.Махбалд холбогдох хүн амины хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцлээ. Улмаар түүнд холбогдох хэргийг прокурорын байгууллагад буцаалаа.

    Шүүх Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж болно” гэж заасан.

    Мөн хуулийн 3 дахь хэсэгт “Дээрхи үндэслэл нь 2 ба түүнээс дээш удаа давтагдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах нөхцөл байдал болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэснийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн шүүх хуралдааныг үргэжлүүлсэн.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-ын 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

    ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь өнгөрсөн оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө архидан согтуурсан үедээ Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт буруутгагдсан билээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ