• Эрэлт өндөр байгаа сайжруулсан шахмал түлшний борлуулалтаас хийсэн сурвалжлага

    САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТ САЙН БАЙНА

    Түүхий нүүрснээс татгалзаж эхэлсэн эхний хоёр өдөр Чингэлтэй дүүргийн 12-р хороо, “Нарантуул2”-ын хажуугийн түлш борлуулах бөөний цэгээс нийт 13 тонн сайжруулсан шахмал түлш худалдаалагджээ. Click To Tweet

    Тавдугаар сарын 15 буюу цаг агаар хүйтэрснээс хойш   сайжруулсан шахмал түлшний эрэлт,хэрэгцээ өндөр  байгаа учир  тус борлуулах цэг  өнөөдөр дахин 15 тонныг буулгаж,худалдаалж эхлээд байгаа гэж борлуулагч,” Тэнцвэр Трэйд”  компанийн менежер Сүрэн-Хорлоо ярилаа.  Олон жил түүхий нүүрс, түлээ борлуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсан жижиг,дунд бизнес эрхлэгчид улирал, цаг агаар, эрэлт хэрэгцээгээ тооцоолж, “Таван Толгой Түлш” ХК-д долоо хоногийн урьдчилсан захиалгаа өгч байна.

    САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛАХ ЦЭГ №0006, ЧД, 12-Р ХОРОО, БУЛАГИЙН 1-24А ТООТ, НАРАНТУУЛ-2 ЗАХЫН БАРУУН ТАЛД

    САЙЖРУУЛСАН ТҮЛШ БОРЛУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА БИЙ БОЛСОН

    Сайжруулсан шахмал түлшийг тонныг нь 150 000, 25 килограммтай нэг шуудайг нь 3750 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Click To Tweet Одоогийн байдлаар нийслэл даяар сайжруулсан шахмал түлшийг нийт  10 бөөний борлуулалтын цэгээр борлуулж байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл цэг тус бүрт нүүрс,түлээ худалдаалан борлуулах чиглэлээр өмнө нь үйл ажиллагаа явуулдаг байсан хувийн компаниудтай хамтарч ажиллуулж байгаа юм.  Олон жилийн турш түлш,нүүрсийг бөөний үнээр борлуулж, олон нийтэд танигдсан байршлуудыг сайжруулсан түлш борлуулах цэгээр сонгожээ. Чингэлтэй дүүрэг дэх сайжруулсан түлш борлуулах №0006 цэг дээр” Тэнцвэр Трэйд”  компани нь түлш, нүүрсийг 2001 оноос хойш борлуулж байгаа юм.

    САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛАХ ЦЭГ №0006, ЧД, 12-Р ХОРОО, БУЛАГИЙН 1-24А ТООТ, НАРАНТУУЛ-2 ЗАХЫН БАРУУН ТАЛД

    Сайжруулсан шахмал түлшийг борлуулж буй аж ахуйн нэгж, компанийн ашгийг хэрхэн тооцох талаар “Таван Толгой Түлш” ХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх борлуулалт хариуцсан менежер Бямбаагаас тодруулахад:

    -Компанид нийт борлуулалтын орлогоос нь тус бүрд нь урамшуулал олгоно. Нийт борлуулалтын орлогын хэдэн хувийг нь урамшуулал болгон олгох нь бодлогын төвшинд яригдаж байна.

    Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцүүлэн борлуулалтын цэгүүдийг нэмнэ

    Иргэдийн зүгээс борлуулалтын цэг хангалтгүй байна гэсэн шүүмжлэл ихээр ирж байна. Тэгвэл “Таван Толгой Түлш” компанийн зүгээс түлшний эрэлт харьцангуй бага дулааны улирал буюу зурын гурван сарын турш 10 бөөний борлуулалтын цэгээр худалдаална. Харин хүйтний улирал эхэлж эхэлмэгц буюу есдүгээр сараас эхлэн жижиглэн борлуулагчидтай гэрээ хийн, сайжруулсан түлшний нийлүүлэлтийг тасралтгүй хангахаар тус компанийн зүгээс төлөвлөөд байна. Click To Tweet

    БОРЛУУЛАГЧ,” ТЭНЦВЭР ТРЭЙД”  КОМПАНИЙН МЕНЕЖЕР СҮРЭН-ХОРЛОО:ХЭРЭГЛЭСЭН ХҮМҮҮСЭЭС ТҮЛШНИЙ ЧАНАР, ИЛЧЛЭГИЙН ЯМАР НЭГЭН ГОМДОЛ,САНАЛ ИРЭЭГҮЙ

    Сэрүүн орсонтой холбоотойгоор сайжруулсан түлшийг буулгаад л дуусчхаад байна. Бид өөрсдөө түлж үзэхэд их боломжийн санагдсан. Хүмүүсийн дунд ямар ч байсан нэг түлээд үзье гэсэн сонирхол байна. Одоогоор бол түлшний чанар,илчлэгийн талаар ямар нэгэн гомдол,санал хэрэглэж үзсэн хүмүүсийн дундаас ирээгүй байна.

    Тавдугаар сарын 15-наас “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан иргэд түүхий нүүрсийг бөөнөөр нь худалдан авч, түүний нүүрсний үнэ 20-50 хувиар нэмэгдсэн. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 3000 төгрөг байсан Налайхын нэг шуудай нүүрс 4000 төгрөгийн үнэд хүрчээ. Click To TweetТүүхий нүүрсийг тээвэрлэсэн, хэрэглэсэн тохиолдолд Агаарын тухай хуулийн 16 зүйл; Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл 16.1.5 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйл; Агаарын тухай хууль зөрчих 7.4.1.3-д зааснаар хүнийг 300.000, хуулийн этгээдийг 3.000.000 төгрөгөөр торгоно. Click To Tweet

     

    САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ИРГЭН

    Сайжруулсан шахмал түлшийг тонныг нь 150 000, 25 килограммтай нэг уутыг нь 3750 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

    ИРГЭД 62 ДУГААР ТОГТООЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ САЙТАЙ БАЙНА

    Энэ талаар Чингэлтэй дүүргийн 12-р хороон оршин суугч:

    62 дугаар тогтоолыг бол зөв шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Утаа тортог багасна, тэрийгээ дагаад ханиад томуу  ч багасна. Гол нь сайжруулсан түлгээ байнга нийлүүлээд, таслахгүй байвал бид нар хэрэглээд л байна. Байхгүй болчихвол хэцүү шүү. Манай ойр хавийн бүх айлууд сайжруулсан шахмал түлшийг сүүлийн хоёр өдөр хэрэглэж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ