•  Мах магнаг болж буйг Тагнуулын  байгууллага шалгах ёстой гуравхан шалтгаан

    2019-05-17
    Маш товчхоноор мах магнаг болж байгааг яагаад Тагнуулын ерөнхий газар шалгах ёстой.Яагаад гэж үү? Click To Tweet
    • ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдээлснээр хоёр,гурван компани нийлээд зохион байгуулалттайгаар махны хомсдол үүсгэж байж магадгүй гэсэн 4,5 мэдээлэл иржээ. Тиймээс үүнийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлж,шалгуулсан байна.
    • Тагнуулын ерөнхий газар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Саян-Уул” компанийн агуулахад гэнэтийн шалгалт хийхэд их хэмжээний мах нөөцөлсөн байжээ. Click To TweetМонголд байдаг мах экспортлох зөвшөөрөлтэй 69 аж ахуйн нэгж байдаг бөгөөд зөвхөн нэг нь энэ. Бүгдээрээ нийлээд махны хомсдол үүсгэчихвэл үнэ өсч таарна.Маш их мах аваад зооринд хийчихсэн үйлдлийг тагнуул шалгахаас аргагүй.
    • Хамгийн гол нь мах бол стратегийн буюу хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн. Төр стратегийн бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг хянахгүй бол жижиг зах зээлд зохиомол  хомсдол үүсгэх амархан.

    Тиймээс “Махны нийлүүлэлтийг Тагнуулын ерөнхий газар шалгах л дутаж гэнэ”,”Махыг намнасан тагнуул” гэх мэт далий үгс энд огт хэрэггүй байгаа биз.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ