• Трамп Нью-Йоркийн даргыг АНУ-ын хамгийн муу хотын захирагч гэв

    АНУ-ын тэргүүн Дональд Трамп твиттерт Нью Йоркийн дарга Билл Де Бласиог АНУ-ын хамгийн муу хотын захирагч юм гэжээ. Трамп “ардчилсан намын жагсаалтад өөр нэгэн царайлаг эр нэмэгдлээ (сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад)” гэжээ.

    “АНУ-ын хамгийн муу захирагч хэмээн тооцогддог Нью-Йорк хотын Билл Де Бласио өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна. Тэр инээдтэй, гэхдээ та бүхэн өндөр татвар, гэмт хэрэгт дуртай бол тэр бол таны хүн мөн. Нью-Йорк түүнийг үзэн ядаж байна!” гэж АНУ-ын Ерөнхийлөгч бичжээ.

    Өмнө нь Де Бласио 2020 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор төлөвлөж байгаагаа зарласан юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ