
УИХ-ын гишүүн Л.Энх-амгалан томсгосон можаритар тогтолцоотой болох заалт бүхий сонгуулийн хуулийн төсөл өргөн барьжээ. Томсгосон можаритар тогтолцоо нь дотроо мандатад хуваагддаг бөгөөд уг хуулийн төслөөр бол Булган, Дундговь, Говь-алтай, Сүхбаатар аймгууд тус бүр хоёр, харин Ѳвѳрхангай дѳрвѳн мандаттай болохоор ярьж байгаа гэнэ. Уг тѳсөл нь ерөнхийдөө эрх баригч МАН-ын бодлого гэнэ. Хэрвээ энэ хууль батлагдвал өнөөдөр хэвлэл, сошиалаар сэвээд байгаа шиг Говь-Алтайд МАН-ын хоёр кандитат буюу Ш.Раднаасэд, Д.Амарбаясгалан нар тойрог булаацалдах явдал гарахгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.