• ДНБ-д эзлэх шинжлэх ухааны  зардлын хэмжээгээр тухайн улсын хөгжлийг тодорхойлдог

    2019-05-17

    Дэлхий дахины дунджаар авч үзвэл ДНБ-д эзлэх шинжлэх ухаан, технологийн зардлын үзүүлэлт нэг хувьтай байдаг. БНСУ, Израйлд хамгийн өндөр буюу ДНБ-ий дөрвөн хувийг нь шинжлэх ухааны зардал эзэлдэг байна. Харин Монгол Улсын хувьд 1990-ээд онд ДНБ-д шинжлэх ухаан, технологийн зардлын эзлэх хэмжээ нэг хувьтай байсан бол 2019 оны төсвийн 0.1 хувь буюу 20 орчим тэрбум төгрөгийг шинжлэх ухааны салбарын хөгжилд төсөвлөжээ .Монгол Улс шинжлэх ухаандаа хөрөнгө төсөвлөх нь багассаар байна гэсэн үг.

    Улс ДНБ-д эзлэх % Мөнгөн дүн/ам.доллар/
    Монгол 0.13 15 сая
    Өмнөд Солонгос

    4.29

    92 тэрбум
    Швед 3.26 16.7 тэрбум
    Финлянд 2.74 7 тэрбум
    Япон 3.14 165 тэрбум
    Австри 3.1 12.1 тэрбум
    Хятад 2.1 451.9 тэрбум
    Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх шинжлэх ухааны чиглэлийн зардлын хэмжээ нь тухайн улсын хөгжлийг тодорхойлдог.

    Энэ тухай БСШУСЯ, ШУТС,ШУА,Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран  зохион байгуулсан “Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг сэтгүүл зүйгээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх” сургалтаар ШУТС-ийн захирал С.Намсрайжав, ШУА-ийн ЭНБД, Б.Авид нар илтгэлдээ онцолсон юм.

    Дэлхийн өндөр хөгжилтэй, төрөөс нь шинжлэх ухааны салбарт ихээхэн анхаарал хандуулж, дэмждэг улс орнуудад 3000 санаанаас 300 нь бичигдсэн санаа, 125 нь жижиг төсөл бий болохоос есөн төсөл нь л амьдралд хэрэгждэг байна. Тэдгээр есөн төслөөс дөрөв нь зах зээлд томоохон  байр суурь эзлэх боломжтой байдаг бол ердөө 1.7 нь л зах зээлд бүрэн гүйцэт амжилттай нэвтэрдэг ажээ.

    Энэ нь  шинжлэх ухааны салбарын зардал нь ДНБ-ийн нэг болон түүнээс дээш хувийг эзэлдэг улсуудад хийгдсэн судалгааны дүн юм. Тэгвэл манай улсын хувьд 3000 санаанаас 1.7-г нь зах зээлд амжилттай нэвтрүүлэхийн тулд 0.1 хувиас илүү хөрөнгө оруулалт, мөн дээрээс нь төр,хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын гурвалсан түншлэлийг сайжруулах шаардлагатай юм байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ