• 2018 онд сүрьеэгийн улмаас нас барсан 200 хүний нэг нь хүүхэд байжээ

    2019-05-17

    Олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр  сүрьеэгээр өвчилсөн нэг хүүхэд нас барсан гэх мэдээлэл тархаад байгаа.Тэгвэл ХӨСҮТ-ээс сүүлийн  үед  сүрьеэ өвчнөөр хүүхэд нас бараагүй гэж мэдээллээ. Одоогоор нийслэлийн ХУД-ийн  15 дугаар сургуулийн  38 хүүхэд, нэг эмчийг эмчлилж байгаа аж. Тэдний биеийн  байдал хүндрээгүй,тогтвортой байгаа гэнэ.

    Харин 2018 онд сүрьеэгийн улмаас нас барсан 200 хүний нэг нь хүүхэд байжээ.  Манай улсын хувьд сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4,000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг гэж ХӨСҮТ-ээс мэдээлсэн билээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ