• Клод Монегийн 111 сая доллараар зарагдсан зураг импрессионист бүтээлийн хувьд дээд амжилт болжээ

    Импрессионист-зураачийн бүтээл Лондон дахь дуудлага худалдааны Sotheby компаний хувьд шинэ рекорд үнэ тогтоожээ. Клод Монегийн “Haystacks” цувралыг 110.7 сая ам.доллароор зарсан байна

    Франц уран бүтээлчийн “Haystacks” цувралын бүтээл нь импрессионизм болон орчин үеийн урлагт зориулсан дуудлага худалдаанд тавигдсан. Sotheby’s-ийн дуудлага худалдаанд зургаан хүн энэхүү зурагны төлөө үнэ хаялцаж, 110.7 сая доллараар үнэлжээ. Энэ нь зөвхөн Монегийн бүтээлийн дээд амжилт төдийгүй импрессионист зургуудын хувьд шинэ амжилт юм: одоогоор хэн ч ийм зурганд 100 саяыг төлөөгүй.

    Дуудлага худалдааны газар худалдан авагчийг нэрлээгүй.

    1891 онд Монегийн зурсан “Haystacks” нь АНУ-ын бизнесмен Берте Палмерын эхнэрт зарагдсан аж. Энэ удаагийн дуудлага худалдаа эхлэхээс өмнө уг зураг түүний үр удамд хамаардаг байжээ.

    Sotheby’s дуудлага худалдаагаар Монегийн бүтээлээс гадна Пабло Пикассогийн хэд хэдэн зураг зарагдсан. Тухайлбал, 1962 онд зурсан “Dog with Woman” хэмээх бүтээлийг 54.93 сая доллараар зарсан бөгөөд энэ нь 1960-аад онд зурсан зураачдын бүтээлүүд дундаа рекорд тогтоосон ажээ.

    Рыболовлеваас авсан Да Винчигийн зургийг 450 сая доллараар Абу Дабид заржээ.

    Дуудлага худалдаагаар худалдаалагдах хамгийн үнэтэй бүтээл болох “Дэлхийн Аврагч” уран зургийг Леонардо да Винчитэй холбон тайлбарладаг. 2017 оны 11-р сард үл мэдэгдэх худалдан авагчид Christie дуудлага худалдаанаас 450,3 сая ам.доллараар худалдан авчээ. Asocciated Press агентлаг болон The Wall Street Journal-ийн эх сурвалжаас үзвэл шинэ эзэмшигч нь Саудын Арабын хунтайж болох Мухаммед бин Салман Аль Сауд байж магадгүй гэнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ