• Хятад улс бүх хэл дээрх Википедиаг блоколжээ

    Хятадын эрх баригчдын энэ үйлдэл нь Тяньаньмэний талбай дээрх үйл явдлын 30 жилийн ойтой холбоотой байж болох юм гэж үзжээ.

    БНХАУ-ын эрх баригчид онлайн нэвтэрхий толь бичnu Википедиагийн бүх хэл дээрх хувилбарыг (Хятад хэлээр байсан нь өмнө нь хаасан) блокложээ. Википедиаг ийнхүү блоклосон нь 1989 онд Тяньаньмэний талбай дээр болсон үйл явдлын 30 жилийн ойтой холбоотой байж болох гэнэ.

    Хятадад Википедиа бүхэлдээ хаагдлаа. Өмнө нь зөвхөн Хятад хувилбар нь ажиллахгүй байсан бол одоо бусад бүх хэл дээрх онлайн нэвтэрхий толинд нэвтрэх боломжгүй болоод байна. Wikipedia-ийн бүх хувилбар 4-р сарын сүүлээс Хятадад хаагдсан байна. 5-р сарын 15-нд энэхүү мэдээллийг Википедиагийн удирдлаганд ажилладаг Викимедиа Foundation баталгаажуулсан байна.

    “4-р сард Wikimedia Foundation Хятадад Википедиа байхаа больсон гэж тодорхойлсон. Бид дотоод тайлангуудыг сайтар нягтлан үзсэний дараа бүх хэл дээрх Википедиа хаагдсан болохыг баталгаажуулж чадсан” гэж сангийн хэвлэлийн төлөөлөгч Саманта Льен өгүүлжээ. Түүнчлэн Wikimedia Foundation Хятадын эрх баригчдаас мэдэгдэл хүлээн аваагүй гэдгээ илэрхийлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ