• “Реал Мадрид” 14 хөлбөмбөгчнөө энэ зун явуулах гээд шинэ клуб хайж байна

    Зидан хувьсгал хийнэ.

    Испанийн Мадридын “Реал”-ын ерөнхий дасгалжуулагч Зинедин Зидан энэ зун багийнхаа бараг хагасыг шинэчлэхээр шийдэж, тоглоогчдодоо дараагийн багийг нь хайж эхэлжээ.

    Marca”-гийн мэдээгээр “Реал Мадрид”-ын удирдлага дасгалжуулагчтйнхаа төлөвлөгөөгөөр ирэх улиралд 14 тоглогчдоо өөр шинэ клуб руу явуулахаар оролдож байна. Тус багийн 19 тоглогч “Реал”-даа үлдэх болно.

    Энэ нь “Реал” Кейлор Навас, Серхио Регилон, Жесус Вальехо, Тео Эрнандес, Дани Себальос, Хамес Родригес, Мартин Эдегор, Брахим Диаз, Иско, Маркос Льоренте, Матео Ковачич, Оскар Родригес, Гарет Бэйл, Борха Майор болон Рауль де Томас нарыг үлдээнэ гэж мэдээлсэн байна. Зарим хөлбөмбөгчид 2018/19 оны улиралд өөр клубуудад түрээсээр тогложээ.

    • Испанийн аварга шалгаруулах тэмцээнд энэ улиралд Реал Мадрид 3 дугаар байрыг эзэлжээ.
    • 2018/19 оны улиралд Хулен Лопетеги, Сантьяго Солари болон Зинедин Зидан нар тус багийг дасгалжуулсан.

    Эх сурвалж: Eurosport

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ