• Монгол Ардын Намын удирдлагууд ЭХЭМҮТ-ийн хашаанд 100 мод тарив

    Монгол Ардын Нам түүхт 100 жилийн ойгоо угтаж нийгмийн хариуцлагын хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн хашаанд 40 гацуур, 60 улиас нийт 100 мод тарих арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Эрүүл Мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Монгол Улсын 21 аймгийн Засаг дарга нар болон энэ өдрүүдэд “Буян-Ухаа” спорт цогцолборт “Эв нэгдлийн цом-2019” Монгол Ардын намын спортын дөрвөн төрөлт наадамд оролцож буй нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн намын анхан шатны байгууллагын 700 гаруй тамирчдын төлөөллөөс оролцсон 200 гаруй хүмүүс оролцов.

    Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг зөвхөн тарьдаг биш, арчилж ургуулдаг болгож шинэчлэн баяжуулах өөрөөр хэлбэл тарьсан модоо зүгээр л хөрсөнд суулгаад орхих биш, байнга арчилж, тордон, өсгөж үржүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал, эргээд үр дүнгээ өгдөг байхад бид хаана хаанаа анхаарах учиртай гэдгийг Монгол Ардын Намын удирдлагууд онцоллоо. Эрх баригч Монгол Ардын Намын 100 жилийн ой 2021 онд тохионо. Монголдоо төдийгүй Азидаа хамгийн ууган Монгол Ардын Нам түүхт 100 жилийн ойгоо угтаж энэхүү 100 мод тарих ажлаар ойн хүрээнд зохион байгуулагдах олон ажлын эхлэлийг тавьж байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ