• Ерөнхийлөгч шинэ татварын багц хуульд биш 2006 онд хүчингүй болсон хуульд хориг тавьжээ

    УИХ-аас баталсан Татварын багц хуульд  Ерөнхийлөгч хориг тавиад байгаа. Тэгвэл уг хориг нь хүчингүй болсон хуульд тавьсан хориг болчихжээ.

    Энэ тухай УИХ-ын гишүүн, Сангийн сайл Ч.Хүрэлбаатар “Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавихдаа 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд хориг тавьчихжээ. Хуулиа уншдаггүй юм гэхэд ядахдаа хуулийн нэрийг нь уншиж баймаар юм” хэмээн жиргэжээ.

    Ийнхүү Ерөнхийлөгчийн инсититуци онигоонд ороод байна. Уг хоригийг хийсэн хууль зүйн бодлогын зөвлөх нь бас Тамгын газрын дарга нь юу хийж байсан юм бол хэмээн гайхах хүн олон байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ