• Сүрьеэгийн халдвар тархсан 15 дугаар сургуульд хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзлээ

    2019-05-16

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн сурагчид олноороо сүрьеэгийн халдвар авсан хэрэг гараад байгаа билээ. Тодруулбал, тус сургуулийн нэг багш, 38 хүүхэд сүрьеэгийн халдвар авсныг ХӨСҮТ-өөс тогтоосон бөгөөд 500 гаруй хүүхэд далд хэлбэрийн сүрьеэтэй болох нь илэрсэн. Сурагчдын эцэг эхчүүд дээрх явдалд бухимдаж, сургуулийн үйл ажиллагааг зогсоохыг БСШУЯ-наас хүссэн байна. Харин тус яамнаас 15 дугаар сургуульд хорио тогтоох шаардлагагүй гэж үзжээ. Учир нь, эрүүл мэндийн байгууллгуудаас тус сургуульд хийсэн шалгалтад  дүгнэлтэд үндэслэж дээрх шийдвэрийг гаргасан байна.

    15 сургуульд ирэх даваа гариг хүртэл ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг хийх ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ