Энэхүү хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьж магадгүй гэх мэдээлэл бий. Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад “Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуулийн талаарх байр сууриа бичиж өгсөн боловч авч хэлэлцээгүй. Тиймээс хориг тавина. Бүхэлд нь тавих уу, хэсэгчлэн тавих уу гэдгээ ярьж байгаа” гэлээ.
Ерөнхийлөгч чуулганы хуралдаантай өдрүүдэд хориг тавьбал 14 хоногийн дотор холбогдох байнгын хороо, чуулганаар хэлэлцэх учиртай. Гишүүдийн 66.6 хувь нь буюу гуравны хоёр нь хүлээж авсан тохиолдолд хоригийг хүлээж авсанд тооцдог. Хэлэлцүүлгийн эдгээр өдрүүдэд УИХ-аас баталсан хууль, шийдвэрийн хэрэгжилт түр түдгэлздэг билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.