• Сайжруулсан түлш борлуулж буй 10 цэгийн хаяг,байршил

    2019-05-15

    Өнөөдрөөс эхлэн “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох” 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлж байна. Агаарын бохирдлыг бууруулах албаны хүмүүсийн мэдээлснээр өмнө нь түүхий нүүрс  худалдаалдаг байсан 500 гаруй цэгийг сайжруулж, нэмж 107 борлуултын цэгийг “Таван Толгой Түлш” ХХК-иас бий болгож, нийт 600 орчим борлуулалтын цэгээр дамжуулан иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар 10 борлуулалтын цэгийг “Таван Толгой Түлш” компаниас байгуулж, баттайгаар сайжруулсан түлшээ борлуулж эхлээд байна.

    10 цэгийн байршлыг тодруулбал:

    1.Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, Хөтөлийн өргөн чөлөө

    2.Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын сургуулийн 1-р гудамж

    3.Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн Нарангийн 15-04

    4.Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Гялгах зах

    5.Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булагийн 1-24А тоот

    6.Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Чингэлтэйн гудамж 17-139 тоот

    7.Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дунд дарь эх 1-р гудамж-770 тоот

    8.Баянзүрх дүүргийн 22-р хороо, Өлзийт 11-159 тоот

    9.Баянзүрх дүүргийн 23-р хороо, Сургуулийн 1462А тоот

    10.Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын 1/1

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ