• Долоон настай охиныг нагац ах нь зодож,дөрвөн хурууг нь тасалжээ

    Долоон настай охиныг нагац ах болох 51 настай Ш нь зодож, дөрвөн хурууг нь хурц иртэй зүйлээр тасалсан хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал, өчигдөр 22:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт долоон настай эмэгтэй хүүхэд бусдад зодуулсан байдалтай гудамжинд уйлаад явж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

    Цагдаагийн алба хаагчид шалгахад бага насны хүүхэдтэй зүй бусаар харьцаж, мэсийн чанартай   зүйлээр биед нь хүнд гэмтэл учруулсан этгээд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Түүгээр ч  үл барам охины баруун хөлийн гуяны урд хэсэгт түлэгдсэн шархтай, толгойн дээд хэсэгтэй иртэй зүйлээр зүссэн шархтайгаар ГССҮТ-д хүргэгдсэн байна.

    Охин ГССҮТ-д 10 цагийн турш  хуруу залгах хагалгаанд орсон. Хагалгаагаар баруун гарын нэг хоёрдугаар хуруу, зүүн гарын дөрөвдүгээр хурууг залгажээ. Харин зүүн гарын гуравдугаар хуруу урд хэсгээрээ тасарч, үхжил үүссэн  учраас тайрсан байна. Хагалгааны дараа хуруу  сэргэх магадлал 90 хувьтай байгаа ажээ.

    Дээрх балмад хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж, саатуулсан байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ