• Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон-2019”

     “УЛААНБААТАР МАРАФОН-2019” ТАВДУГААР САРЫН 18-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

    Анх 2014 онд амжилттай зохион байгуулагдсанаас хойш жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон зарлаж,  “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион явуулдаг болсон. 2016 онд 24 мянга, 2017 онд 33 мянга гаруй, 2018 онд 30 мянга гаруй хүмүүс албан ёсоор бүртгүүлэн оролцсон нь жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж байгааг харуулна. . “Улаанбаатар марафон-2019” тавдугаар сарын 18-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.


    “УЛААНБААТАР МАРАФОН” БОЛ ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН

    “Улаанбаатар марафон” тэмцээнд зөвхөн Монгол улсын иргэд оролдоггүй. Монголд ажилладаг, суралцдаг, түр оршин суугаа хэн болгон оролцох боломж нээлттэй. 2016 оны гүйлтэд ОХУ, Япон, Солонгос, БНХАУ, Кени, Эфиопи зэрэг гадаадын 21 орны 117 тамирчин оролцож байв.  Харин 2018 оны гүйлтэд Австрали, Америк, Болив, Итали, Ирланд, Герман, Канад, Кени, Хятад, Шинэ зеланд, Франц, Этиоп, Ямайк, Япон, Нидерланд, Орос, Сингапур, Өмнөд Солонгос, Испани, Швейцари, Уганда зэрэг дэлхийн 30 гаруй улс орны 400 гаруй тамирчин оролцож байжээ.


    “УЛААНБААТАР МАРАФОН-2019” ТЭМЦЭЭНИЙ МАРШРУТ ГАРСАН

    Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгох зорилгоор “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж эхлээд байна. Тэгвэл энэ жилийн хувьд “Улаанбаатар Марафон” олонг улсын гүйлтийн тэмцээнийг тус хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог юм. “Улаанбаатар марафон-2019” тэмцээний бүтэн марафоны маршрут 42 километр 195 метрийн урт.

    “Улаанбаатар марафон-2019” тэмцээний 5 км гүйлтийн замын маршрут

    “Улаанбаатар марафон-2019” тэмцээний бүтэн марафоны маршрут

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ