• В.Путин: Иранд дарамт шахалт үзүүлэх бодлого үр дүнд хүрэхгүй

    2019-05-15

    ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэвлэлийнхэнд хандан “АНУ-ын Иранд явуулж буй дарамт шахалт үзүүлэх бодлого үр дүнд хүрэхгүйгэж ерөнхийлөгч Путин үзэж байна” гэжээ.

    Оросын хэвлэлийнхний мэдээлснээр, Песков “АНУ-ын дарамт шахалт үзүүлэх бодлогыг ойлгохгүй байна. Иймэрхүү бодлого нөгөө талаа дарамт шахалтад учруулна гэж ерөнхийлөгч Путин олон удаагаа илэрхийлсэн. Иймэрхүү арга барил ямар ч үр дүнгүй бөгөөд эсрэгээрээ зохицуулах үйл явцыг мухардмал байдалд оруулж, талуудын нийтлэг ойлголтод тус хүргэхгүй гэдгийг орчин үеийн түүх гэрчилж байна хэмээн Путин онцолсон” гэВ.

    Энэ сарын 8-нд АНУ-ын ерөнхийлөгч Трамп Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрээс дангаараа гарахаа зарласны нэг жилийн ойн үеэр, Ираны ерөнхийлөгч Роухани Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрийн зарим заалтын хэрэгжилтийг зогсоохоо мэдэгдсэн боловч уран баяжуулахыг хориглох амлалтаа баримталсаар байна

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ