
“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай”62 дугаар тогтоолыг сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавих, иргэдэд түүхий нүүрсний хор уршгийг таниулах өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд ЭМЯ, БОАЖЯ, ОББҮХ, НЗДТГ, ДЭМБ хамтран зохион байгуулж байна. Өдөрлөгийг албан ёсоор нээж, хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, Орчны бохирдлыг буруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулга, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордицагий, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны дарга П.Энхтуяа нар оролцлоо.
Хурлаар түүхий нүүрсний хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө, олон улсын хэмжээнд агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Т.Энхзаяа танилцуулсан юм.
Түүхий нүүрсийг шат дараатайгаар хориглож байсан олон улсын жишээнүүд:
- 1990 онд Ирланд улсад битумтай тослог нүүрсний түгээлт, худалдаалалтыг хориглосноор 72 сарын хугацаа амьсгалын, зүрх судасны өвчлөлийн улмаас нас барагчдын тоо 10-16 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Click To Tweet
- 1952 онд Лондонгийн “манан” гэж түүхэнд нэрлэгдсэн агаарын бохирдлын эсрэг Английн Засгийн газраас түүхий нүүрсийг хориглох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Click To Tweet
- 2017 онд Хятадын Бээжин хот дахь түүхий нүүрсний хэрэглээтэй үйлдвэрүүдийг хотоос гаргах шийдвэр гарч, амжилттай хэрэгжүүлсэн. Click To Tweet
Дэлхий даяар хийгдсэн түүхий нүүрсний хор уршгийн талаарх судалгааны ажлуудаас:
- Чикагогийн их сургуулиас БНХАУ-ын агаарын бохирдолтой холбоотойгоор хийсэн судалгаагаар гэр, орон байрандаа түүхий нүүрс түлсний улмаас дэлхий даяар тав хүртэлх насны нэг сая гаруй хүүхэд уушгины хавдар, архаг бөглөрөлтөөр өвчилдөг. Click To Tweet
- Жилдээ 250 000 хүн агаарын бохирдлын улмаас өвчилж, нас бардаг. Click To Tweet
- Энэтхэг улсад хийгдсэн судалгаагаар агаарын бохирдол нь хүний амьдрах нийт хугацаанаасаа 2.5-3.5 жилийг хороодог ажээ. Click To Tweet
“Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлж буй богино болон урт хугацааны нөлөөллийг бууруулах хамгийн боломжит арга нь түүхий нүүрснээс татгалзах юм” гэж Т.Энхзаяа онцоллоо.
Өнөөдрийн өдөрлөгөөр түүхий нүүрсний хор уршгийг олон нийтэд таниулж, сурталчилхаас гадна сайжруулсан түлшийг хэрхэн галлагаандаа ашиглах, зуухны сонголт, хэрэглээний зөв дадлын талаар сургалт,сурталчилгааг зохион байгуулна. Мөн түүхий нүүрсний хэрэглээний тодорхой хувийг бүрдүүлэгч, агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч байгууллага, ААН-үүдийн байршлыг олон нийтэд нээлттэйгээр мэдээллэх юм.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 2019 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ч.Гантулга танилцууллаа. Агаар, орчны бохирдлыг бууруулахад 2019 онд нийт 75.2 тэрбум төгрөгийг 32 арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ. Click To Tweet
- Гэр хорооллын айл өрхүүдэд шөнийн тарифын хөнгөлөлт олгоно
- Эрсдэлт бүлгийн хүн амыг томуугийн эсрэг вакцинжуулалтад хамруулна
- 20 000 айл өрхийг цахилгаан халаагуураар халаалтаа шийдэх техникийн боломжийг бүрдүүлнэ
- Гэр хорооллын ариун цэврийн, цэвэрлэх байгууламжийн хог хаягдлыг байгальд хор хөнөөл учруулахгүйгээр шатааж, устгана
- Агаарын чанарыг сайжруулах бүсийн цэцэрлэгүүдийн нам даралтын зуухыг цахилгаан бага хэрэглэдэг бойлуураар солино
- Нийтийн тээврийн автобуснуудад шүүлтүүр суурилуулна
“Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр орон тооны бус 4604 ажилчид нийслэлийн зургаан дүүрэгт анхны агаар, орчны бохирдлын цогц судалгааг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар нийт 25 000 айл өрхийн мэдээлэл нэгтгэгдсэн байна. Нийслэлийн нийт 200 000 айл өрхийн нэгтгэсэн мэдээлэл дээр тулгуурлан Сайн картаар сайжруулсан шахмал түлшийг олгох, зээлээр олгох, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ” гэж Ч.Гантулга хэлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.