• Нийслэлийн захиргааны хэргийн шүүх “Дубайн гэрээ”-г цуцлах асуудлыг хэлэлцэнэ

    2019-05-15

    Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Оюутолгойн талаар “Рио Тинт”-той байгуулсан “Дубайн гэрээ” Монгол Улсад хохиролтой, эрх ашгийг ноцтой хохироосон гэрээ хэмээн үзэж ирсэн. Тиймдээ ч уг асуудлаар өдгөө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АТГ-т шалгагдаж байна.

    “Дубайн гэрээ”-гээр гадны банкнаас авах 4.2 тэрбум долларын зээлийг Оюутолгой төсөлд бус, “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгасан. Энэ нь Монголд маш их хохиролтой бөгөөд, уг зээлийг “Рио Тинто” өөр дээрээ авч дураараа захиран зарцуулах эрхтэй болсон гэсэн үг.  Харин уг зээлийн хүү, алдангийг нь “Оюутолгой” ХХК төлнө гэх зэргээр 10 гаруй зүйл заалт Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа.

    Энэхүү Дубайн гэрээг цуцлуулахаар “Дархан Монгол ногоон нэгдэл” НҮТББ-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад удаж байгаа бөгөөд шүүх хурал өнөөдөр /2019.05.15/ 14:00 цагаас нээлттэй явагдана.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ