• Шүүх германы компаний бүтээгдэхүүнээс болж хорт хавдар туссан гэж үзэн нэгэн гэр бүлд 2 тэрбум доллар төлүүлэхээр шийдвэрлэжээ 

    2019-05-15

    Германы компаниас маш их хэмжээний нөхөн төлбөр төлөхийг шаардсан шүүх нь америкчуудад таалагдав.

    АНУ-ын шүүх америк гэр бүлийнхэн хоёулаа хорт хавдраар өвчилсөнд Германы эмийн үйлдвэрлэгч Bayer компанийг буруутгаад 2 тэрбум ам.долларын хэмжээний төлбөр төлүүлнэ хэмээн мэдэгдсэн тухай ВВС бичжээ.

    Калифорни мужийн тангарагтны шүүхээс “Bayer хайхрамжгүй хандаж, глифосат агуулсан бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд аюултай байж болзошгүйг хэрэглэгчдэд сэрэмжлүүлээгүй” гэж үзжээ.

    Bayer энэхүү шийдвэрийг үгүйсгэж байгаа аж. Германы компани шүүхэд хэлэлцсэн Roundup хэрэгсэл нь ашиглахад аюулгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

    Элва болон Алберт Пиллиод нарын гэр бүл эхлээд АНУ-ын Monsanto компаний эсрэг зарга мэдүүлж тус компаний гербицидтэй бүтээгдэхүүнээс болж хорт хавдраар өвчилсөн гэж мэдэгджээ. Bayer өнгөрсөн жил Monsanto компанийг 63 тэрбум доллараар худалдан авчээ.

    Хосуудын өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг “түүхэн” гэж нэрлэжээ.

    Bayer шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж, давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа гэнэ. Германы компаний мэдэгдлээс үзэхэд сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар гербицидийг хэрэглэхэд аюулгүй ажээ. АНУ-ын иргэд гербицид, хорт хавдрын илрэл хоёр хоорондоо холбоотой гэж үзсэн 13,400 гаруй нэхэмжлэл гаргаад байна.

    Гуравдугаар сард Сан Францискогийн шүүх бас нэг Калифорний иргэн Эдвин Хардеманд 80 саяыг төлөх шийдвэрийг гаргасан бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард Калифорни муж улсын цэцэрлэгч Деуэйн ЖонсонД 289 сая доллар төлүүлэхээр шийдсэн байна.

    Гербицидийг 1970-аад онд Monsanto компаниас боловсруулсан бөгөөд тэр үеэс хойш дэлхийд алдартай болсон.

    2015 онд Хавдар Судлалын Агентлаг болон ДЭМБ-ын Хавдарын эсрэг тэмцэх агентлаг энэ бодис нь “хүн төрөлхтөнд хорт хавдар үүсгэх магадлалтай” гэж дүгнэжээ.

    Үүний зэрэгцээ АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) нь гербицидыг аюулгүй болгохыг үргэлжлүүлэн шаардсаар байгаа аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ