• Ховд  аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд татагдсан байлдагч яаралтай хагалгаанд оржээ

    2019-05-15

    Ховд  аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд тавдугаар сарын 1-ны өдөр татагдан очсон байлдагч “дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор өчигдөр   яаралтай хагалгаанд оржээ.  Түүнийг   онгоцоор Цэргийн төв эмнэлэгт авчран хагалгаанд оруулсан байна.   Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн  удирдлага  “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн” гэх мэдээллийг ар гэрийнхэнд нь өгчээ.

    Харин ар гэрийнхэн нь шүүх шинжилгээний байгууллагад хандсан бөгөөд энэ нь ангийн удирдлагад итгэхгүй байгаагийнх гэнэ. Учир нь байлдагчийн биеийн байдал тааруу байгаа аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ