• У.Хүрэлсүхийн хэтэрхий гэмээр зоримог шийдвэр хэрэгжиж эхэллээ

    2019-05-15

    Урт удаан хугацааны утааны ужиграл,Улаанбаатарчуудын бухимдлыг бага боловч тайлсан нэгэн шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх  жил гаруйн өмнө буюу 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр гаргасан нь нийслэлийн төвийн 6 дүүрэг буюу  Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай шийдвэр байв. ЭНД байгаа Засгийн газрын тогтоол дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар гарын үсгээ зуржээ.

    Уг шийдвэрийг нийслэлчүүд баярлан хүлээж авч,улмаар түүхий нүүрсийг орлох сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх компанийг “Таван толгой” ХК-ийн дэргэд байгуулж, бэлтгэл ажилдаа орсон.

    Мөн Засгийн газрын хэтэрхий зоримог уг шийдвэрийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар голлон хэрэгжүүлж,  Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийслэлийн Засаг дарга,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нар хяналт тавьж хэрэгжүүлэх учиртай.

    Ингээд энэ өдөр буюуорон сууцныхны хувьд халаалт зогсож буй энэ өдөр гэр хорооллынхон түүхий нүүрс хэрэглэхээ больж байна. Хэдийгээр бэлтгэл тааруу,айлууд орой,өглөөдөө галлагаатай байгаа сэрүүн үед сайжруулсан түлшний цэгүүд зарим газар нээгдээгүй,нүүрсний үнэ хөөрөгдөж байна гэх мэтээр шүүмжлэл дагуулж байгаа ч хэтэрхий гэмээр зоримог шийдвэр хэрэгжиж эхэлсэн нь өөрөө том алхам юм.

    Утаа Улаанбаатарчуудын эрүүл мэндэд заналхийлж байгаа тухай сүүлийн хэдэн жил байнга ярьж,яриад зогсохгүй амьдралаараа мэдэрч,эрүүл мэндэд заналхийлж буй статистик мэдээллүүд хөвөрч байхад Ерөнхий сайдыг буруу шийдвэр гаргалаа гэж хэлэх зоригтон байхгүй. Мэдээж асар их асуудал дагуулсан утааны шалтгаан түүхий нүүрсийг шууд хориглочихоор  шууд бүх юм илааршихгүй. Асар их бухимдал,тэвчээр шаардсан бэрхшээлүүд гарна. Шөнөдөө цас орсон,сэрүүхэн өдөр өнөөдөр л гэхэд шууд нүүрсээ аваад түлж чадахгүйд хүрэхээр даарна,бээрнэ.Тэгээд л бухимдана.Утааг арилгаад өгөөч гэж уурсаж байснаа мартан,төр,засаг,Ерөнхий сайдаа хараах нь энүүхэнд болох биз. Click To Tweet

    Гэхдээ юу гээч.Нэг л өдөр нийслэлд түүхий нүүрс оруулахгүй, түлэхгүй гэсэн зоримог шийдвэр гаргаж, тэр шийдвэрийг хэрэгжүүлж эхэлж буй нь өөрөө том алхам.Бүр үсрэнгүй алхам. Click To Tweet

    Одоо жаахан даарч бээрээд ч болсон хамтран хэрэгжүүлэхийн төлөө нэгдэн зүтгэх л чухал.Ингэж байж үр дүн гарна. Нүүрс түлэхгүй байх шийдвэрээсээ ухарч няцмааргүй байна. Сайжруулсан түлш, хий, дулаан өөр юугаар л халааж болохоор байна,тэр бүхнийг туршаад ард нь гаръя,нийслэлчүүдээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ