ЛэндМН ББСБ ХК
Санхүүгийн зохицуулах хорооны 2018.02.07-ны өдрийн хурлаар технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийгМонголд анх удаа нэвтрүүлсэн “Лэндмн ББСБ”-д IPO гаргах тусгай зөвшөөрөл олгосон. Олон нийтэд анх нэгж хувьцаагаа 25₮-аар санал болгож байсан бол өдгөө хувьцааны үнэ 65₮ болж өсчээ. Анхдагч зах зээлийн захиалгаар 5 тэрбум төгрөгийн хөрөнгийг оруулалтыг татаж чадсан юм. Сүүлд олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлснээр зөвхөн ЛэндМН аппликейшний хэрэглэгчид дэлхийн 80 гаруй орон луу гар утсаараа мөнгөн гуйвуулга хийх боломжтой болж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.