Д.Сарангэрэл:Сүрьеэгийн эм хүүхдийн элгийг гэмтээх аюултай

2019-05-14

Нийслэлийн 15 дугаар сургуулийн олон хүүхдэд  сүрьеэгийн  халдвар илэрсэн гэх дуулиан дэгдээд байна. Тэгвэл ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийн мэдээлснээр, тус сургуулийн 38 хүүхэд,нэг багшид сүрьеэгийн халдвар илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээлжээ. Мөн сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа аж. Салбарын сайдын хэлснээр эмчилгээ нэлээд хүнд явцтай бөгөөд ууж байгаа эм нь хүүхдийн элгийг  гэмтээх аюултай юм байна. Эмчилгээний асуудлаар эцэг,эхчүүдтэй ойлголцож,зөвлөлдөх зорилгоор ЭМЯ-ны багийг Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнуудын хамт тус сургууль дээр томилж ажиллуулж байгаа аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ