• Ч.Улаан:Төрийн өндөр албан тушаалтан,түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийгЖДҮХС-д хүлээж авахгүй

    Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд хамаатан садан, ах дүү нарынхаа компаниар дамжуулан зээл авсан, зээл авахад нөлөөлсөн  нь багагүй хэл амыг дагуулсан.  Үүнтэй холбоотойгоор тус санд холбогдох байгууллагуудаас хяналт шалгалт хийхэд алдаа,  зөрчил  их гарсан  байдаг. Тиймээс он гарсаар өнгөрсөн гурван сарын хугацаанд алдаа дутагдлаа засаж залруулах, өмнө нь олгосон зээлийн өр авлагыг барагдуулахад анхаарч ажилласан талаар ХХААХҮ-ийн сайд    Ч.Улаан өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр онцоллоо.

    Өнгөрсөн онд тус сангаас 233 иргэн, аж ахуйн нэгж байгууллага нийтдээ 96.2 тэрбум төгрөгийг санхүүжүүлтыг олгожээ.  АТГ-аас хийсэн  шалгалтаар санхүүжилт  авсан   233 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 100 орчим нь шалгарах ёсгүй  төсөл шалгаруулсан байсныг илрүүлсэн байдаг.

    Тус сангаас сүүлийн гурван сарын хугацаанд өр барагдуулах аян зарлаж, 243 зээлдэгчийн 52.5  тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөх мэдэгдэл хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр зээлдэгч 90-ээс  дээш хоногийн хугацаа хэтэрсэн зөрчилтэй ангилалд багтсан  иргэн, аж ахуйн нэгж байгууллага байгаа юм байна.

    УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтан нэр холбогдож, тус сангаас зээл авсан 34 аж ахуйн нэгж байгууллагын 19,7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудал олны анхаарлын дунд байгаа. Өнгөрсөн хугацаанд 12.9 тэрбум төгрөгийн эргэн… Click To Tweet

    Төсөл сонгон шалгаруулалт ил тод биш, шударга бус явагддаг гэх мэт олон нийтийн шаардлагад үндэслэн  “Жижиг, дунд үйлвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталсан.

    Шинэчилж баталсан журмыг холбогдох байгууллагууд, олон нийтийн санал бодлыг тусгасан нэлээдгүй чамбай журам болсныг Ч.Улаан сайд хэлсэн. Click To Tweet

    Өмнө нь тус сангийн мэргэжилтнүүд зээл бүтээх, хувь авах зэрэг аргаар төсөл сонгон шалгаруулж, нөлөөлдөг байсан нь үнэн. Тэгвэл шинэ журмаар ийм  хандлага гаргасан мэргэжилтний талаарх гомдлыг хүлээж авах тусгай утас ажиллуулах юм байна.

    Энэ жилийн төслийг энэ сарын 27-оос ирэх сарын 10-ныг хүртэл ЖДҮДС дээр хүлээж авах юм байна. Click To Tweet

    Жижиг, дунд үйлвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журамд орсон гол өөрчлөлтүүд

    • Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.
    • Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
    • Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
    • Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
    • Хөнгөлөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
    • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.
    • Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг бий болгосон.
    • Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.
    • Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөл бичих хугацаа олгох зохицуулалтыг хийсэн.
    • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн.
    • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдлийн даатгалд жил бүр заавал хамруулна.
    • Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.
    • Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.
    • Дээд хэмжээ – ЖДҮХ сан  нэг тэрбум хүртэлх
    • Дээд хэмжээ – Орон нутаг 200 сая хүртэлх
    • Доод хэмжээ – Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20 сая
    • Доод хэмжээ – Орон нутаг 20 сая хүртэлх байх зохицуулалтыг  хийсэн байна.
    ЖДҮХС-гийн журамд шинэчлэн орсноор бол ЖДҮХС өөрөө нэг тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг олгох бол орон нутагт дээд хэмжээ 200 сая төгрөг,доод хэмжээ 20 сая төгрөг байх аж. Click To Tweet

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ