• Хятад улс зургадугаар сарын 1-нээс АНУ-ын 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг нэмнэ

    2019-05-14

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй хятадын төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай 2018 оны 12-р сарын 1-ний өдөр Аргентин улсын Буэнос Айрес хотод болсон G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ажлын уулзалт хийсэн. Гэвч уулзалтын үр дүн гараагүй аж.

    Вашингтон худалдааны хатуу ширүүн дайныг хөөргөж, Хятад улсын 200 тэрбум ам.долларын үнэ бүхий импортын тарифыг өсгөсний хариуд Хятад улс 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэхээр төлөвлөж байна.

    Зургадугаар сарын 1-ээс Хятад улс америкийн 5,140 бараа бүтээгдэхүүний татварыг 5 хувиас 25 хувьд  хүргэх ажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ