Эмэгтэй хүн өөрийнхөөрөө байх эрхтэйг илэрхийлсэн Хятад зураачийн “Охид” цуврал

Хятадын гэрэл зурагчин Лүо Яан өөрийн орны залуу охидыг зөөлөн, эмэгтэйлэг,эмзэг гэж тодорхойлдог уламжлалт ойлголтыг эвдэх зорилгоор “Охид” нэртэй хөрөг зургийн цувралаа 20-иод насандаа эхлүүлжээ.“Охид” цувралаар бусдын хүлээлтийг үл хайхарсан, залуу охидын хэвшмэл бус, өөр өөр хувилбаруудыг харуулахыг хүссэн байна.

Зурагтаа залуу охиноос гадна түрээсийн орон сууц, шөнийн , тагтаар харагдах орчин тойрныг оруулж өгснөөр Лүогийн зургууд илүү амьдралтай харагдана. Мөн зургийн элемент, эд хэрэглэгдэхүүн тус бүр тодорхой утгыг илэрхийлэх ажээ.

Зарим нь хостойгоо хамт зураа даруулсан байхад зарим нь дээвэр, цонхон дээр дээгүүрээ нүцгэн тамхи татна.

Click To Tweet

Шенян мужид төрж өссөн Лүо Яангийн хувьд “Охид” цувралаа Лү Шүн уран зургийн академид график дизайнаар суралцаж байхдаа эхлүүлж байв. Одоо тэрээр 34 настай бөгөөд нийт 11 жилийн турш Хятад охидын хөргийг гэрэл зурагнаа буулгажээ.

Гэрэл зургийг Лүо Яанг

Тухайн үед өөрийн мэдрэмжээ фото зургаар илэрхийлэхийн тулд ангийн хүүхдүүд, найзуудынхаа зургийг авч эхэлжээ.

Лүогийн хэлснээр Хятад эмэгтэйчүүдийг ийм байх ёстой гэсэн шаардлага эцэг эх, найзуудын хүрээлэл дундаас маш их ирдэг гэнэ.

Харин Лүо эмэгтэй хүн заавал бусдын хүлээлтэн дор, бусдын хэлснээр байх ёсгүй гэдгийг зургаараа дамжуулан залуу охидод ойлгуулахын тулд биеийн үсээ хусаагүй, эрэгтэй хүн шиг богинохон үстэй охидыг ихэвчлэн сонгон,өөрийн цувралдаа багтаажээ. Click To Tweet

11 жилийн турш үргэлжилж буй “Охид” төслөөс зуугаас илүү тооны Хятад охид, эмэгтэйчүүдийг амьдралыг тольдох боломжтой. Жишээлбэл, Gelaicuomao нь баруун Хятадын Цинхай мужид амьдардаг Төвд гаралтай охин.  Загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг байсан боловч эцэг, эх нь зөвшөөрөөгүйн улмаас тэрээр нутагтаа үлдэж багш болжээ. Загвар зохион бүтээгч болохыг одоог хүртэл мөрөөддөг хэвээр байгаа нь нь Лүогийн авсан Gelaicuomao-ийн богино үстэй, ягаан өнгийн богино даашинзтай байгаа хөргөөс нь тодхон харагдах ажээ.

Гэрэл зургийг Лүо Яанг

Гэрэл зургийг Лүо Яанг

Лүо Яанг:

Бүх охид илүү эрх чөлөөтэй, хэнээс ч хараат бус, мөрөөдлөө дагах боломжтой болно гэдэгт би итгэдэг. Миний зураг залуу охидод хүссэн зүйлээ хийхэд нь багахан ч боловч урам зориг өгнө.

Эх сурвалж: CNN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ