Польш улсад дэлхийн II дайн 1 их наяд ам.долларын хохирол учруулсан гэж тооцжээ

2019-05-14

-Ингэж Хууль зүй ба шударга ёс намын депутат Аркадиуш Муларчик хэлсэн байна-

Польш улсад Дэлхийн хоёрдугаар дайн нэг их наяд долларын хохирол учруулсан гэж үзэж байна.

ТАСС-ийн мэдээлснээр “Хууль зүй ба шударга ёс” намын депутат Аркадиуш Муларчик энэ тухай ярьжээ. Мэргэжилтнүүдийг удирдаж байгаа хүний хувьд Германщ энэхүү гомдлын асуудлыг шийдвэрлэх ёстой гэжээ.

Тэрбээр яг тодорхой хэмжээг хэлээгүй ч сэтгүүлчдийн таамаглаж байгаагаар нэг их наяд ам.доллараар үнэлжээ.

“Бидний тооцоогоор дайны дараа шууд тооцсон хэмжээнээс үлэмж их хэмжээгээр нэмэгдэнэгэж парламентын гишүүн тайлбарласан байна.

Тэрбээр 1947 онд 48 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж дүгнэсэн тухай дурсчээ. Өнөөдрийн инфляцийг тооцож үзвэл энэ хэмжээ 850 тэрбум орчим болно.

Муларчик ойрын ирээдүйд Польшийн удирдлагуудад хандаж уг асуудлаар асуулга илтгэл тавина гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ