Бээжинд Азийн соёл иргэншлийн үзэсгэлэн нээгджээ

2019-05-14

Бээжин хотын үндэсний музейд Азийн соёл иргэншлийн чухал арга хэмжээ болох “Үзэсгэлэнт Ази тив-Азийн соёл иргэншлийн үзэсгэлэн” нээгджээ. Үзэсгэлэнд Азийн 47 улс орон, мөн эртний соёл иргэншилт Грек, Египетийн 400 төрлийн соёлын дурсгалт зүйлсийг үзүүлж, Азийн өнө эртний түүх, соёлын уялдаа, янз бүрийн соёл иргэншил хамтдаа оршиж буй өвөрмөц онцлогийг харуулжээ.

Үзэсгэлэнд мөн уламжлалт үзмэр ба шинэ технологийг уялдуулан, Азийн орнуудын төлөөлөх чанартай дэлхийн соёлын өв, соёлын дурсгалт газруудыг орчин үеийн кино урлагийн хэлбэрээр үзүүлж, мультимедиа хэлбэрээр “Соёлын дурсгалт зүйлсээс Азийг ойлгох”, Азийн 13 орны 60 дурсгалт зүйлстэй танилцах боломж бүрдүүлжээ. Үзэсгэлэн 8-р сарын 11 хүртэл үргэлжлэх ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ