Д.Сумъяабазар: Оюутолгойн гэрээг цуцлах асуудал байхгүй, шаардлагатай бол засварлана

2019-05-14

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү шалгалттай холбоотой асуудал сүүлийн үед шуугиан дэгдээж ажлын хэсгийнхэн хоорондоо хэрэлдээд буй. Д.Тэрбишдагва нар Оюутолгойн гэрээг цуцлая гэж байгаа бол ихэнх гишүүд юун цуцлах харин сайжруулж Монгол улсад ашигтай болгох ёстой гэлцэж байна.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн Д.Сумъяабазар байр сууриа илэрхийллээ. Д.Сумьяабазар “Шаардлагатай бол гэрээг засварлана. Харин цуцлах асуудал байхгүй. Энэ гэрээг цуцлах нь дотоодын эдийн засгийг хөмрөх хийгээд гаднын хөрөнгө оруулагчдыг хөөх эрсдэлтэй. Өнөөдөр Оюутолгойд байнгын 17 мянган хүн ажиллаж байна. Шууд болон шууд бус 45 мянган хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг. Мөн 700 гаруй аж ахуйн нэгж энэ төсөл дээр байдаг. Тэгэхээр гэрээг цуцлах гэдэг юм ярихгүй баймаар байна. Харин энэ төсөлд ухамсартай, хариуцлагатай хандах ёстой. Далд уурхайн ажлыг эхлүүлэх ёстой. Оюутолгойн гэрээгээр дамжуулж ажлын байраа хамгаалахын сацуу олон улсын түвшинд улсын нэрийг хамгаалах хэрэгтэй. Ийм байр суурь илэрхийллээ гээд өмнөх Засгийн газрын хийсэн гэрээг зөвтгөж байгаа юм биш” хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ