“Реал” “Лион”-оос Мендиг авна

2019-05-14

“Лион”-ы хамгаалагч Ферлан Мэнди Испанид карьераа үргэлжлүүлэх боломжтой болжээ. 23 настай хөлбөмбөгчин солилцоо наймааны цонхоор “Реал Мадрид”-д очих хүсэлтэй байна. “Реал Мадрид” клуб хоёр төлөөлөгчөө “Лион” руу илгээж, тоглогчийг шилжүүлэх тухай яриа хэлэлцээр эхлүүлэхээ мэдэгдээд байна.

“Лион” тоглогчоо 45 сая еврогоор үнэлж байгаа аж. Энэ улиралд Менди Францын аварга шалгаруулах тэмцээний 27 тоглолтод оролцож, 2 гоол хийсэн.

Эх сурвалж: Marca

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ