• АН-ын нарийн бичгийн даргаар Н.Алтанхуяг бус Х.Алтанхуяг томилогдсон гэв

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон гэх мэдээлэл цацагдсан. Зарим хүн үүнд итгээд байсан. Гэвч намаасаа хөөгдөөд буй Н.Аллтанхуягийг нарийн бичгээр томилно гэж юу байх вэ дээ гэх хүмүүс ч байсан.

    Нээрээ л АН-ын ажлын албаныхан “АН-ын нарийн бичгийн даргаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг томилогдоогүй. Энэ нь ташаа мэдээлэл байна. Харин Х.Алтанхуяг гэдэг хүн АН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Х.Алтанхуягийн тухайд цахим мэдээлэл, Пи Ар хариуцсан нарийн бичгийн даргын албан тушаалд өнгөрсөн долоо хоногт томилогдсон” гэжээ.

    АН-ын нарийн бичгийн даргаар томилогдоод буй Х.Алтанхуяг нь өмнө нь Хөрөнгийн биржийн дэд захирал, АН-ын сургалт судалгаа хариуцсан хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан гэнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ