Өмнөд Суданы нийслэлд шөнийн цэнгээний газрууд болон диско бааруудыг хоригложээ

-Эрх баригчдын шийдвэрээр баарны нээлтийн цаг нэлээд хязгаарлагдмал болно гэжээ-

Өмнөд Суданы эрх баригчид нийслэл Жуба хотын шөнийн цэнгээний газрууд болон бүх диско бааруудыг хориглохоор шийджээ. Энэ тухай Ерөнхийлөгчийн мэдэгдлээс иш татан Agence France-Press мэдээллээ.

Үүнээс гадна Өмнөд Суданы эрх баригчдын шийдвэрээр орон нутагт ч баар ажиллуулах цаг хугацаа хязгаарлагдмал болжээ. Жубагийн захирагчийн төлөөлөгч хэлэхдээ “шөнийн цэнгээний газрууд хотод ажиллахаа больсон, баар зөвхөн оройн цагаар л нээгдэж, өдрийн цагаар зочдыг хүлээн авах эрхгүй болсон” гэж онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр “Диско баарыг бүрэн хориглосон” гэж хэлсэн байна. Учир нь засаглалын төлөөлөгчийн хэлснээр, эдгээр байгууллагуудад болж байгаа бүхэн тухайн улс орны ирээдүйд бодит аюулыг илэрхийлж байгаа юм. “Жубад 13 настай охид, хөвгүүд нь диско, шөнийн клубт ордог” гэжээ. Эрх баригчид Өмнөд Суданы нийслэлд ийм байгууллага ахин хэзээ ч гаргахгүй байхын тулд “маш тодорхой” бөгөөд боломжтой бүхий л арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ