• Хэлэлцүүлэг:Монголд жилд 100 орчим хүүхэд хорт хавдараар оношлогдож,40 орчим нь  нас бардаг    

    Төрөлхийн нуруу нугасны хорт хавдар хэмээх өвчнөөр оношлогдож БНХАУ-ын Бээжин хотод эхний  хагалгаандаа орсон Ө.Энхмарал охины талаар бид мэдээлсэн. Энхмарал охины аав Өгөөдэй “Миний охины амь насыг аврах боломж ганцхан монголчуудын гарт байна.  Миний охинд туслаач хэмээн өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан “Хүүхдийн хорт хавдарын дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг эх орондоо бий болгох” сэдэвт хэлэлцүүлгийг индэр дээрээс УИХ-ын гишүүд, ард иргэдэд хандан  гуйлаа.

    Энхмарал охин хорт хавдар өвчнөөр шаналж буй олон арван бяцхан хүүхдүүдийн нэг нь.

    Манай улсад нэг жилийн дотор 100 хүүхэд хорт хавдараар өвчилж, тэдний тал нь нас бардаг гэх харамсалтай статистик гарчээ. Эдгээр хүүхдүүд дунд цусны хавдар, нугасны хавдар, зөөлөн эдийн хавдар, ясны хавдар голлож байна. Click To Tweet

    Харин дэлхий дахинд нэг жилийн хугацаанд 300 мянган хүүхэд хорт хавдараар өвчилж, 80 мянган хүүхэд нас бардаг аж.

    Хорт хавдар эдгэрдэггүй өвчин биш эдгэрэх боломжтой өвчин. Гол нь эрт илрүүлэх нь чухал гэдгийг Хавдар өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэлсэн. Хамгийн харамсалтай нь хорт хавдараар өвдөж буй дээрх хүүхдүүдийн 50 гаруй хувь нь хүндэрсэн буюу хожуу шатандаа оношлогдож байна. Click To Tweet

    Манай улсад  хавдар оношлох тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн боловсон хүчин хангалттай бий юу гэдэг асуултад хэлэлцүүлэгт оролцсон хорт хавдараар өвдсөн хүүхдүүдийн ар гэрийнхэн учир дутагдалтай байгааг хэлсэн.

    Хавдар өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр, техник тоног төхөөрөмжөө одоо байгаагаасаа сайжруулахад  төр засгийн дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй байгааг учирласан. Гэхдээ манай улс анагаах ухааны хөгжлөөрөө тийм ч хоцрогдсон биш. Дотооддоо хийх боломжгүй мэс заслуудыг хийдэг болсон. Мэргэжлийн боловсон хүчин чадавхижиж байгааг тэрээр хэлсэн.

    Үүний нэг жишээ нь, 2013 онд эхийн хэвлийд бойжиж байсан ураг элэгний хавдартай болохыг эхо-гоор оношилжээ.Тухайн  эх хүүхдээ төрүүлэхийг хүсч, эсэн мэнд амаржсан байна. Ингээд урагийг  50  хоног хүрмэгц элэг тайрах дурангийн хагалгааг амжилттай хийжээ.

    Энэ  бол сайн жишээ мөн. Гэсэн ч жирэмсэн эхийн урагийн эхо оношилгоо хангалтгүй байгаа нь Энхмарал охины жишээн дээрээс харагдаж байна.

    Эхийн хэвлийд байхад нь бөөр, элэг, зүрхэнд нь ямар өөрчлөлт байгааг олж хардаг тийм  тоног төхөөрөмж, эхо аппарат  манай улсад хэрэгтэй байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, эмчилгээний асуудлыг дотооддоо шийддэг болох, дотооддоо эмчлэх боломжгүй гадагшаа зайлшгүй эмчилгээнд явах шардлагатай хүүхдүүдийн эмчилгээний зардлыг тусгай нэг санд төвлөрүүлж тэдгээр хүүхдийн эмчилгээнд зарцуулдаг байх гэх мэт  асуудлыг хэлэлцүүлгийн үеэр гаргаж тавьсан. Манай улсад эмчлэгдэх боломжгүй 27 өвчний жагсаалт бий. Эдгээр өвчнөөр өвчилсөн хүмүүсийн ар гэрт Эрүүл мэндийн яамнаас 3-5 сая төгрөгийг эмчилгээний зардалд дэмжлэг болгон шийдвэрлэж өгдөг. Click To Tweet

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлагаар зохион  байгуулсан уг хэлэлцүүлэгт  хорт хавдараар өвдсөн хүүхдүүдийн ар гэрийн төлөөлөл болон Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв,  Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд, Хүүхдийн элч дуучин A Cool  буюу Анхбаяр нар оролцсон. Дуучин A Cool “Итгэл-Хайранд”  нэртэй хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний сайн үйлсийн аяныг эхлүүлсэн билээ. Түүнд өнөөдрийн байдлаар хорт хавдараар өвдсөн 30  хүүхэд хандаад байгаа юм  байна. Эхний ээлжинд яаралтай гадаадад эмчилгээ хийлгэх  шаардлагатай дөрвөн хүүхдийн эмчилгээний зардлыг шийдэхээр ажиллаж байгаа талаар тэрбээр хэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гурван сарын цалингаа хорт хавдартай хүүхдүүдэд хандивлаж байгаагаа мэдэгдсэн юм. Click To Tweet

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ